Үйлчилгээ

Хөрөнгө оруулалтын судалгаа ба шинжилгээ

Манай хөрөнгө оруулалтын судалгаа, шинжилгээний үйлчилгээ нь бодитой дүгнэлт, нарийн үнэлгээ, стратегийн зөвлөмжөөр үйлчлүүлэгчдийг хангаж, хөрөнгө оруулалтын шийдвэрийг оновчтой гаргахад чиглэгддэг. Бид хувь хүн болон байгууллагын хөрөнгө оруулагчдын өвөрмөц хэрэгцээнд нийцсэн иж бүрэн, тусгайлсан шийдлүүдийг санал болгож, мэдээлэлд суурилсан шийдвэр гаргалт, эрсдэлийг үр дүнтэй удирдах, өгөөжийг нэмэгдүүлэх  боломжийг олгох зорилготой.

Бид дараах хөрөнгө оруулалтын судалгаа, шинжилгээний иж бүрэн үйлчилгээг санал болгодог:

Үнэт цаасны судалгаа ба зөвлөмж

  • Гүн шинжилгээ: Хувьцаа, бонд болон бусад санхүүгийн хэрэгслүүд дээр нарийвчилсан судалгаа хийж, өгөгдөлд суурилсан дүгнэлт гаргана.
  • Тусгайлан зориулсан зөвлөмж: Үйлчлүүлэгчийн зорилго, эрсдэлийн хүлцэх түвшинд нийцсэн хөрөнгө оруулалтын боломжуудыг тодорхойлж, тусгай зөвлөмж өгнө.
  • Зах зээлийн чиг хандлага: Дотоод, гадаад зах зээлийн чиг хандлага, эдийн засгийн үзүүлэлт, салбарын хөгжилд анхаарч, цаг үеийн зөвлөмж боловсруулна.

Өрийн хэрэгсэл ба хувьцааны үнэлгээ

  • Өрийн эрэгслийн үнэлгээ: Бонд, түүний эрсдэлийг үнэлэх замаар хямдруулалтыг түвшинг тодорхойлох,  өрийн хэрэгслүүдийн бодит үнэлгээг DCF загвар, өгөөжийн тооцоолол ашиглан гаргана.
  • Хувьцааны үнэлгээ: P/E харьцаа, Мөнгөн урсгалын болон ногдол ашгийн хямдруулалтын загвар, ижил төстэй компаниудын харьцуулалт зэрэг аргуудыг ашиглан хувьцааны бодит үнэ цэнийг тодорхойлно.
  • Ил тод байдал ба нарийвчлал: Бүх үнэлгээ нь нарийн аргачлал, ил тод таамаглалд тулгуурладаг.

Эрсдэлийн үнэлгээ

  • Иж бүрэн эрсдэлийн шинжилгээ: Зах зээлийн, төлбөрийн болон хөрвөх чадварын, үйл ажиллагааны эрсдэлийг үнэлнэ.
  • Сценарийн шинжилгээ ба стресс тест: Эдийн засгийн нөхцөл байдал хөрөнгө оруулалтын өгөөжид хэрхэн нөлөөлөхийг урьдчилан таамаглана.
  • Эрсдэлийг бууруулах стратеги: Эрсдэлийг багасгах, өгөөжийг хадгалах боломжтой арга замуудыг санал болгоно.

Багцын бүрэлдэхүүн ба оновчлол

  • Загвар багц: Үйлчлүүлэгчийн зорилго, хугацаа, эрсдэлийн хүлцэлд нийцсэн төрөлжсөн портфелийг боловсруулна.
  • Хөрөнгийн Хуваарилалт: Стратеги, тактикийн тохируулан хувьцаа, өрийн хэрэгсэл гэх мэт хөрөнгийн хуваарилалтыг хийж эрсдэл өгөөжийг тодорхойлно.
  • Тасралтгүй Хяналт ба Тэнцвэржүүлэлт: Портфелийн гүйцэтгэлийг байнга хянаж, зах зээлийн нөхцөлд нийцүүлэн тохируулга хийнэ.

Яагаад биднийг сонгох вэ?

  • Мэргэжилтнүүдийн Баг: Туршлагатай шинжээчид, хөрөнгө оруулалтын мэргэжилтнүүдээс бүрдсэн баг.
  • Үйлчлүүлэгч бүрт зориулсан ажил: Үйлчлүүлэгч бүрийн өвөрмөц хэрэгцээг ойлгож, тусгай тохирсон хувийн шийдлүүдийг санал болгодог.
  • Өгөгдөлд суурилсан Дүгнэлт: шинжилгээний арга, хэрэгсэл, найдвартай мэдээллийн эх сурвалж ашиглан бодитой дүгнэлт гаргана.
  • Нууцлал : Хамгийн өндөр нууцлал, ёс зүйн стандартыг баримталж, үйлчлүүлэгчийн эрх ашгийг хамгаална.

Үйлчилгээний үйл явц

  1. Тодорхойлолт: Үйлчлүүлэгчийн зорилго, эрсдэлийн хүлцэх түвшин, хөрөнгө оруулалтын хязгаарлалтуудыг тодорхойлно.
  2. Судалгаа ба шинжилгээ: Гүнзгий судалгаа хийж, нарийн шинжилгээний загваруудыг ашиглана.
  3. Зөвлөмж ба тайлан: Тодорхой, ойлгомжтой, хэрэгжүүлэх боломжтой зөвлөмж, тайланг хүргэнэ.
  4. Хэрэгжилтийн Дэмжлэг: Хөрөнгө оруулалтын стратегийг хэрэгжүүлэхэд тусалж, багцын удирдлагад дэмжлэг үзүүлнэ.
  5. Хянаж, оновчлох: Тогтмол давтамжтай хяналт, үнэлгээ хийж, стратегийг шинэчилнэ.

Давуу тал

  • Мэдээлэлд Суурилсан Шийдвэр: Чанартай судалгаа, шинжилгээнд тулгуурлан итгэлтэй шийдвэр гаргах боломж.
  • Өгөөж нэмэгдүүлэх: Стратегийн зөвлөмж, багцын оновчлолоор дамжуулан нэгж эрсдэлийн түвшинд ногдох өгөөжийг нэмэгдүүлнэ.
  • Цаг хэмнэлт: Судалгаа, шинжилгээг бид хариуцаж, үйлчлүүлэгч үндсэн ажлаа төвлөрүүлнэ.
  • Тусгайлсан шийдэл: Үйлчилгээ бүр үйлчлүүлэгчийн хэрэгцээнд нийцсэн, үнэ цэнтэй, үр дүнтэй байдаг.

Холбоосууд