Бидний тухай
Актив финкрафт ХХК нь өнөөгийн хөрөнгийн зах зээлийн динамик орчинд хувь хүн болон аж ахуйн нэгжүүдэд санхүүгийн мэргэжлийн үйлчилгээ, цогц сургалтын шийдлүүдийг хүргэх зорилготой. Үйлчлүүлэгчээ нэн тэргүүнд тавих шударга, үнэнч зарчим дээр суурилан байгуулагдсан тул үйлчлүүлэгчдийн эрх ашгийг бүх шийдвэрийнхээ гол цөмд тавьж, алхам бүрдээ ил тод, ёс зүйтэй ажилладаг.
Биднийг бусдаас ялгаруулдаг зүйл бол сахилга баттай, туршлагатай, найдвартай мэргэжилтнүүдээс бүрдсэн нэгдмэл баг юм. Бид зөвхөн үйлчилгээ үзүүлээд зогсохгүй, үйлчлүүлэгчид болон хөгжиж буй хөрөнгийн зах зээлтэйгээ хамтдаа хөгжиж, боломж, сорилтыг хамтдаа даван туулах урт хугацааны түншлэлийг бий болгодог. Стратегийн хөрөнгө оруулалтын зөвлөгөө, эрсдэлийн удирдлага, эсвэл ур чадвар дээшлүүлэх хөтөлбөр хайж байгаа бүх үйлчлүүлэгдээ тогтвортой өсөлт, харилцан амжилтанд хүргэнэ.
Шударга байдал дээр үндэслэсэн шийдвэр, сахилга бат, тогтвортой хөгжлийг дэмжсэн хамтын ажиллагаа боломжийг бодит болгон ирээдүйг хамтдаа бүтээцгээе.
Алсын хараа
Дэлхийд хүлээн зөвшөөрөгдсөн итгэмжит санхүүгийн зөвлөх үйлчилгээ болон Санхүүгийн сургалтын тэргүүлэгч байгууллага болж, хувь хүн болон байгууллагуудад шилдэг мэдлэг, оновчтой шийдлээрээ дамжуулан тогтвортой амжилтанд хүрэхэд нь туслах.
Эрхэм зорилго
Санхүүгийн цогц болон стратегийн зөвлөх үйлчилгээг дэлхийн жишигт нийцүүлэх, Санхүүгийн сургалтыг хүргэх замаар үйлчлүүлэгчид болон суралцагчдаа санхүүгийн зөв шийдвэр гаргах мэдлэг, ур чадвараар хангах явдал юм. Бид санхүүгийн боловсролыг түгээж, мэдээлэлд шинжилгээнд суурилсан шийдвэр гаргалтыг дэмжин, үйлчлүүлэгчид болон хөрөнгийн зах зээлд урт хугацааны үнэ цэнийг бий болгоно.
Үнэт зүйл
- Шударга байдал: Бид ёс зүйн хамгийн өндөр стандартыг баримталж, бүх үйлчилгээндээ ил тод байдал, итгэлцэл, хариуцлагыг хангана.
- Мэргэшилт: Бид зөвлөх үйлчилгээ, сургалтын хөтөлбөрийн чанарыг дээд зэргээр эрхэмлэж, хүлээлтээс давсан үр дүнг хүргэхийн төлөө хичээн ажиллана.
- Үйлчлүүлэгч төвтэй: Бид үйлчлүүлэгчдийнхээ зорилгыг нэн тэргүүнд тавьж, тэдний санхүү болон мэргэжлийн онцлог хэрэгцээнд нийцсэн шийдлүүдийг боловсруулна.
- Инновац: Бид санхүүгийн салбарын динамик өөрчлөлтөөс хоцрохгүй байхын тулд дэвшилтэт стратеги, технологи, арга зүйг нэвтрүүлнэ.
- Чадавхижуулалт: Бид хувь хүн болон байгууллагуудыг санхүүгийн бие даасан байдал, өсөлтөд хүрэх мэдлэг, ур чадвараар хангахыг эрхэмлэнэ.
- Хамтын ажиллагаа: Бид хамтын амжилтад хүрэхийн тулд үйлчлүүлэгчид, оролцогч талууд болон олон нийттэй нягт хамтран ажиллана.
- Тасралтгүй суралцах: Бид өөрсдийн баг болон CFA-ийн шалгалтад бэлтгэгчдэдээ насан туршийн боловсрол, мэргэжлийн хөгжлийг эрхэмлэх соёлыг төлөвшүүлнэ.
Багш нар
-
Б.Жүгдэррагчаа
Хөрөнгө оруулалтын шийдвэр гаргалт, санхүү төлөвлөлт, шинжилгээний чиглэлээр 15 гаруй жил ажилласан туршлагатай санхүү, бизнесийн мэргэжилтэн.
CFA -
С.Болор-Эрдэнэ
Хөрөнгө оруулалт, бизнесийг хөгжүүлэх, компанийн стратеги чиглэлээр 18 гаруй жил ажилласан туршлагатай санхүү, бизнесийн мэргэжилтэн.
CFA MSF -
Д.Энхцарал
Монгол болон Зүүн Өмнөд Азид корпорацийн санхүү, финтекийн арвин туршлагатай санхүүгийн мэргэжилтэн, бизнес эрхлэгч. FICO оноог Монголд нэвтрүүлсэн SainScore ЗМС-ийн гүйцэтгэх захирал.
CFA MBA